• mail@enkhtuya.com

ОНЛАЙН СУРГАЛТЫН

eTOOLS

“Харилцагч дурлах бүтээгдэхүүн үйлчилгээ” сэдэвт онлайн сургалтаараа энэхүү 50 ширхэг eTools-г танд бэлтгэн хүргүүлж байна. Цаг бол алт. Таны цагийг хэмнэн бүтээмжийг нэмэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна. Онлайн сургалтыг өөрийн байгууллагын онцлогт тохируулан захиалахыг хүсвэл mail@enkhtuya.com -д хандаарай.

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Та eTools-ийн тайлбарыг уншиж, хэрэгтэй файлаа татаж аваарай.

Танай компани ямар итгэл үнэмшлээр, юуны төлөө, ямар эерэг өөрчлөлтийн төлөө энэ бүтээгдэхүүнийг гаргаж байна вэ? What-с биш Why-с, дараа нь How-с эхлэн энэ tools-г ашиглан хэлэлцэж тодорхойлоорой. ЭНД дарж татна уу.

Энэхүү загварыг ашиглан бүтээгдэхүүний вишн, стратегийн чухал элементүүдийг тодорхойлоорой. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчийн persona-гаа сайтар тодорхойлох нь цаашид бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээгдэхүүний маркетинг хийх, бүтээгдэхүүн амжилттай болоход маш их нөлөөтэй. Загвар файлыг ашиглан багаараа хэлэлцэнэ үү. ЭНД дарж татаж авна уу.

“Өгөх сэтгэлийг загварчлахаас эхлэ” бүлгээс “Customer Profile” гэж юу болохыг ойлгоод энэхүү загварыг ашиглан багаараа хэлэлцэнэ үү. Customer Job гэдэг тодорхойлоход хамгийн эвгүй байх магадлалтай. Хаус барьдаг компани бүтээгдэхүүнээ дизайн хийхдээ худалдан авагч нь гал тогоондоо эргэлдэн хоол хийх, зул сарын баяраар олон хүн багтаах болдогийг хүртэл Customer Job-д анхаарч борлуулалт дээрээ гаргасан алдаагаа зассан жишээ бий. ЭНД дарж татаж авна уу.

Онлайн сургалтын “Өгөх сэтгэлийг загварчлахаас эхлэ” бүлгээс дэлгэрэнгүй ойлголт аваарай. Таны бүтээгдэхүүний гол үнэ цэнэ юу юм бэ гэдгийг багаараа хэлэлцээрэй. ЭНД дарж татаж авна уу.

Онлайн сургалтын “Өгөх сэтгэлийг загварчлахаас эхэл” бүлгийн сэдвүүдийг үзэж дуусгаад энэ хавтгайг ашиглан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний хувь багаараа хэлэлцэнэ үү.  ЭНД дарж татаж авна уу.

Онлайн сургалтын “Өгөх сэтгэлийг загварчлахаас эхлэ” сэдвээс Customer Empathy Map гэж юу болохыг ойлгоод энэ загварыг багаарай хэлэлцээрэй.  ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчийн эрэлт хэрэгцээ, түүнийг хангах боломж, түүнээс харилцагчид өгөх өгөөжийг энэ загварыг ашиглан хэлэлцээд ач холбогдолоор нь үнэлж дараалуулах зэрэг аргыг хэрэглэн сонгоорой. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээндээ шингээх онцлог, боломжууд, функционал шинж төлөвүүдийг энэ загварыг ашиглан үнэлж дүгнээрэй. Үр дүн нь сайнгүй гарсан боломжийг бүтээгдэхүүндээ заавал шингээж цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч зарцуулах хэрэггүй. ЭНД дарж татаж авна уу.

Сайхан санаа бүрээ бүтээгдэхүүний боломжид шингээмээр байгаа байх. Энэ матрицийг ашиглан заавал хийх ёстой зүйл мөн үү үгүй юу гэдгийг хэлэлцэн шийдвэрлээрэй. ЭНД дарж татаж авна уу.

Таны бүтээгдэхүүн агуу, сайн, муу аль нь вэ? Энэ хавтгайг ашиглан багаараа хэлэлцээд үзээрэй. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчийн ямар асуудлыг бүтээгдэхүүний ямар шийдэл шийдвэрлэж байгааг тодорхойлохдоо энэ хавтгайг ашиглаарай. ЭНД дарж татаж авна уу.

Энэхүү загварыг ашиглан бүтээгдэхүүний вишн, стратегийн чухал элементүүдийг бүрэн зураглаарай. ЭНД дарж татаж авна уу.

Нэгхэн хуудас энэ хавтгайд бүтээгдэхүүнтэйгээ холбоотой гол асуудлуудыг тодорхойлж, багаараа нэгдмэл ойлголттой ажиллаарай. ЭНД дарж татаж авна уу.

Онлайн сургалтаараа “бодитоор харилцагчид бүтээгдэхүүнээ өгч үзэхээс өмнө тодорхойгүй зүйл олон байдаг. энэ үед олон хуудас бизнес төлөвлөгөөнөөс илүү бизнес моделийн хавтгайг ашиглах нь зүйтэй” гэсэн байгаа. Нэгхэн хуудас энэ хавтгайд хэдэн төрлөөр нь загвар боловсруулаад, аль загвар танай бизнест тохиромжтойг олон янзаар туршаад үзээрэй. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, бизнесээ эхлэхийн тулд иж бүрэн бизнес төлөвлөгөөг хэрхэн хийх вэ гэж санаа зовж байгаа бол энэ tools-г ашиглаарай. Тайлбар зөвлөмжүүдэд сайтар анхаарал хандуулбал сайн төлөвлөгөө хийж чадна. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүнийхээ вишнд хүрэх roadmap-г алсаа харан сайн төлөвлөөрэй. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний Roadmap-аа бүтээгдэхүүн хөгжлийн гол процессоор ялган харуулах жишээ загварыг татан авна уу. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчийн мэдрэмж, замналыг энэ tools-ийг ашиглан зураарай. Тэгээд дараа нь хаана нь ямар асуудал байгааг мэдэж мэдрэмжийг удирдаарай. ЭНД дарж татаж авна уу.

Загвар төлөвлөгөөг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэлтийн ажилдаа ашиглаарай. ЭНДдарж татаж авна уу.

Асар олон шинэ санаан дундаасаа аль нь харилцагчид тань хэрэгтэй, аль нь бизнест тань өгөөжтэй, аль нь цаг хугацааны хувьд хэрэгжүүлж болохуйц зэргийг үнэлж дүгнэхэд энэ загвар тусална. ЭНД дарж татаж авна уу.

Өрсөлдөгчийнхээ бүтээгдэхүүнтэй өөрийн бүтээгдэхүүний онцлогийг энэ загварыг ашиглан харьцуулж дүгнээд үзээрэй. Нэмэлт сургалт, зөвлөгөө хэрэгтэй бол mail@enkhtuya.com д хандаарай. ЭНДдарж татаж авна уу.

Компаниуд нэг мэдэхэд хэт олон хоорондоо ялгарах юмгүй бүтээгдэхүүнтэй болсон байдаг. Өөрт байгаа бүтээгдэхүүнүүдээ энэ загварыг ашиглан харьцуулж дүгнээрэй. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчид өгөх үнэ цэнийг тодорхойлох өөр нэгэн загвар бол Каногийн загвар. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагчийн танай бизнест өгөх үр өгөөж буюу Customer Lifetime Value тооцох загварыг татаж авна уу. ЭНДдарж татаж авна уу.

SWOT шинжилгээ энгийн юм шиг хэрнээ буруу хийгээд байдгийг анхаараарай. Бас нэг алдаа бол SWOT шинжилгээг хийчээд цаашид яаж вэ гэдгээ тодорхойлохгүй орхидог. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний амжилтыг зөвхөн нэг үзүүлэлтээр харж дүгнэх нь өрөөсгөл юм. Иймээс хамгийн чухал гэсэн 5-6 үзүүлэлтээр Objective Matrix буюу OMAX аргачлалыг ашиглан бүтээгдэхүүнийхээ амжилтыг дүгнэвэл зүйтэй байдаг. Бүтээгдэхүүний орлогын жишээ Dashboard бас сонирхоорой. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсний дараа асуудал үүсвэл танай бүтээгдэхүүн, үйлчилгээнд итгэх итгэл, улмаар компаний нэр хүнд унах эрсдэлтэй. Иймээс зах зээлд нэвтрүүлэх ажлыг хийхээс өмнө checklist-ийн дагуу сайтар шалган, баталгаажуулах хэрэгтэй байдаг. Энэ загварыг ажилдаа ашиглаарай. ЭНДдарж татаж авна уу.

Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд юуг анхаарч, ямар төлөвлөгөөний дагуу ажиллах вэ гэдэгт санаа өгөх загварыг хавсаргалаа. Бүтээгдэхүүний онцлог, компаний сектороос хамааран өөрчлөх шаардлагатай. ЭНД дарж татаж авна уу.

Эцсийн хэрэглэгчийн буюу Beta туршилтыг хийх төлөвлөгөөний загварыг татаж авна уу. Энэ зөвхөн загвар гэдгийг анхаар. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний онцлогт тохируулан өөрчлөөрэй. ЭНДдарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээний туршилтыг хийгээд үр дүнг цэгцтэй нэгтгэн дүгнэх хэрэгтэй. Энэ загвараас санаа авч өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогт тохируулан өөрчлөөрэй. ЭНД  дарж татаж авна уу. 

Амьдралын мөчлөгөөрөө уналтандаа удсан бүтээгдэхүүнийг зах зээлээс халах хэрэгтэй. Энэхүү загварыг ашиглан бүтээгдэхүүнээ зах зээлээс халах буюу устгах төлөвлөгөөг гарган ажиллаарай. Олон арван бүтээгдэхүүнтэй байх хэрэг байна уу гэдгийг эргэцүүлэн дүгнээрэй. ЭНД

Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх маркетингийн төлөвлөгөөний загвар файлыг татаж аваарай. Маркетингийн төлөвлөгөөг харилцагчийн персонагаа сайтар анализ хийхгүйгээр юу хийхээ төлөвлөж эхэлж алддагийг анхаараарай.  ЭНДдарж татаж авна уу.

Биет бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх туршилт хийж буй бол туршилт бүр дээр энэ загвараас санаа аван туршилтын дүгнэлт хийгээрэй. Бүтээгдэхүүн нь ямар бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн технологи, дамжлага, чанарын шаардлага зэргээс хамааран өөр гэдгийг сана. Иймээс энэ tools нь зөвхөн санаа өгөх зориулалттай. ЭНД дарж татаж авна уу. 

Хэрэв та бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ санаа гаргасан, түүнийгээ дэмжиж ажиллах хөрөнгө оруулагч, хамтрагч хайж буй бол энгийн ойлгомжтой энэ загварыг ашиглан саналаа гаргаарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүнийхээ гол зүйлсийг тусгасан төлөвлөгөөний бичиг баримтын загварыг эндээс татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ санаа болгоныг энэ загвар файл дээр буулгаад үзээрэй. Энгийн ойлгомжтой байдлаар санаагаа илэрхийлж удирдлагадаа танилцуулбал таны санаа дэмжигдэх магадлалтай.  ЭНД дарж татаж авна уу. 

Бүтээгдэхүүний стратегидаа хүрэх төлөвлөгөөг энгийн, ойлгомжтой байдлаар чухлыг нь 1 хуудсанд багтаан төлөвлөх загварыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүнийхээ үнийг компанитай ашигтайгаар хэрхэн тогтоох вэ? Хамгийн энгийн байдлаар үнэ тогтоох аргачлал, тайлбарыг өгч буй загварыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд байршуулахад дотоодын шийдвэр гаргалт, нэгдсэн ойлголт бий болгоход ашиглагдах жишээ файлыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний маркетингийн төсвийн загвар файлыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний эрсдэлийн шинжилгээг хийж, эрсдэлийн матрицийн хавтгайд байршуулах загварыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний хугарлын цэг хаана вэ? Бид хэдийнээс эхэлж зардлаа нөхөж эхлэх вэ? энэ асуултанд хариулах шинжилгээг энгийн аргаар хийх загвар файлыг татаж аваарай. ЭНД дарж татаж авна уу.

Аль сегментэд орох нь зөв бэ? Аль сегмент бидэнд илүү таатай байна вэ? аль сегментийн багтаамж ямар байна вэ? зэргийг энэхүү tools танд тусална. дарж татаж авна уу. ЭНД

Бүтээгдэхүүнээ өрсөлдөгч бүтээгдэхүүнтэй харьцуулан дүгнэх загвар файлыг татан аваарай. Өрсөлдөгчөө судалсан үр дүнг тоочих замаар тайлагнахын оронд тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн, зэрэглэл тогтоон дүгнэвэл илүү хялбар байх болов уу. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүний Balanced Score Card загварыг татаж аваарай. Бүтээгдэхүүнийхээ амжилт ололтыг чухал бөгөөд тэнцвэртэй чиглэлд үнэлж дүгнэхэд танд тусална. ЭНД дарж татаж авна уу.

Зорилгодоо хүрэх төлөвлөлтийг товч тодорхой, маш энгийн аргаар хийх загварыг татаж аваарай. ЭНДдарж татаж авна уу.

Энэ загварыг ашиглахын өмнө сургалтын 5-р бүлгийг бүхэлд нь үзэхийг зөвлөж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ харилцагчдад ямар хүлээлт үүсгэхийг урьдчилаад тодорхойлбол та юунд ч бэлэн байж, бас хүлээлтийг удирдаж чадна. 48. Expectation managementдарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн хөгжүүлэхээр төслийн баг бүрдэх, эсвэл бүтцийн нэгжүүд хамтран ажиллах замаар ажиллах жишээ нийтлэг. Үр дүнд чиглэн хамтран ажиллахад багийн менежментийн олон сорилтой тулдаг. Энэ хавтгайг ашиглан багийнхаа ажиллах дүрэм, авах хэмжээгээ маш энгийнээр тодорхойлоод үзээрэй. Мэдээж багаараа хэлэлцэж багийн бүх гишүүд зөвшөөрөх ёстой. ЭНД дарж татаж авна уу.

Бүтээгдэхүүн хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж байхад асар олон уулзалт хэлэлцүүлэг болдог. Заримдаа үр дүнгүй, шаардлагагүй уулзалт хийх нь элбэг. Үр дүнтэй уулзалт хийх Checklist-г бэлтгэн хүргүүллээ. ЭНД дарж татаж авна уу.

Харилцагч дурлах бүтээгдэхүүн үйлчилгээ

онлайн сургалт

УДАХГҮЙ БОЛОХ СУРГАЛТУУД

Байгууллагадаа сургалт, зөвлөгөө захиалах

Та байгууллагадаа “Энхтуяа консалтинг” ХХК-с бизнесийн оношлогоо хийлгэж, сургалт, зөвлөгөө авах бол энд хүсэлтээ илгээнэ үү.